Б.Цэцэг сайхан арьстай байх нууцаасаа хуваалцжээ

1128

“Азийн шилдэг жүжигчин” шагналт жүжигчин Б.Цэцэгээс охид бүсгүйчүүд олон төрлийн зөвлөгөө авдаг. Ихэнхдээ жингээ хэрхэн хасаж, биеийн галбираа хадгалах тухай асуултаар бүсгүйчүүд түүнийг булдаг бол цөөнгүй хувийг арьс, үс арчилгааны тухай асуултууд эзэлдэг байна. Өмнө нь турах тухай зөвлөгөөг харамгүй хайрлаж байсан тэрбээр энэ удаад арьсаа хэрхэн арчлах тухай хамгийн энгийн 10 алхмыг ийн дурдсан байна.

Б.Цэцэг: Бүдүүн байхын ашиг гэж хацар дүүрээд залуухан харагддаг гэж боддог шүү. Нас явахаар хацар алга болоод хонхойчихдог юм билээ. Жин хасахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл нүүрний арьс байдаг. Би ер нь л нүүрээ будах дургүй хайнга талдаа хүн л дээ. Энэ нь маш буруу зүйл хийсэн санагдаад болж өгөхгүй байгаа. Будаггүй шууд гарах арьсны нөсөө толбо болоод өнгө алдалтад нөлөөлж байдаг юм билээ. Саяхан эмчилгээ хийлгэсэн болохоор арьсаа аль болох сайн анхаарч байна. Хэт хуурай нимгэн арьстай болохоор аль болох энгийн арчилгааны зүйлс хэрэглэж ирсэн жижигхээн зөвлөгөө өгье:

1. Будагтай унтаж огт болохгүй. Би хөөс хэрэглэж цэвэрлэдэг юм. Угаасны дараа маш хурдан чийгээ алдаагүй байхад нь мист цацдаг

2. Орой бүр цаасан маск 10-15 минут тавих хэрэгтэй, залхуу хүрээд байвал чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ л түрхээд унтчихдаг.

3. Гарах бүртээ нарны тос заавал түрхдэг. Байнга хэхэ

4. Чийгшлээ алдахгүй байхын тулд ус сайн ууж хэвших хэрэгтэй.

5. Сайн чанарын өөх тостой бүтээгдэхүүн идэж байх хэрэгтэй. Үүнд самар, олив, авакадо, самрын тос, коконат тос, оливын тос орно. Хүнсний хэрэглээндээ нэмж оруулахад үс, хумс, арьс хуурайших нь бага байдаг. Дотроосоо чийг болно гэсэн үг.

6. Үсэндээ би нэг их анхаардаггүй ээ. Зүгээр л энгийн шампунь хэрэглэдэг. Үсээ унаж байгаа эсэхээ дэрэн дээр хэр их үс байгаагаар мэдэж болно. Самнахад унадаг үс аюулгүй ээ. Морокон тос болон серум хэрэглэдэг.

7. Биеэ байнга тосолдог. Органик сайн чанарын тосноос гаргаж авсан тос бол маш сайн шинэдэг.

8. Хөмсгөө байнга зулгааж авах нь зовхи унждаг. Засдаг бол хусах хэрэгтэй.

9. Дээшээ харж унтаж сурах… Даанч би чаддаггүй арьс үрчийхгүй гэдэг юм билээ. Гэйша шиг ккк сурна аа

10. Өдөр бүр Омега уудаг. Зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг юм. За амжилт

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу