Зимбаб Улсын Эрүүл мэндийн сайд бэлгэвчний хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Учир нь тус улсын хувьд БНХАУ-аас “бэлгэвч” авдаг бөгөөд дараах мэдээллийг хийжээ.
Зимбаб Улсын Эрүүл мэндийн сайд Париренятва хэлэхдээ,
“Африкийн өмнөд хэсэг нь ХДХВ-ийн халдвар өндөр тохиолддог хэсэгт тооцогддог. Иймдээ ч бэлгэвчний хэрэглээ, ач холбогдол өндөр байдаг. Нэг үеэ бодвол бэлгэвчний хэрэглээ нэмэгдэж, залуучууд бэлгэвч хэрэглэх дуртай байгаа ч манай улсад үйлдвэрлэдэггүй юм. Бид БНХАУ-аас бэлгэвч импортолж байгаа бөгөөд зарим эрчүүд хэт жижиг хэмээн гомдоллож байна” хэмээн хэлсэн байна.
~Зимбабчууд, БНХАУ-д үйлдвэрлэсэн БЭЛГЭВЧ маш жижиг гэж гомдоллов!~
БНХАУ-ын бэлгэвч үйлдвэрлэгч компаниуд Африкийн улс руу экспортолж буй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь эрчүүдэд маш бага хэмжээтэй байна гэсэн шүүмжээс үүүдэн бүтээгдэхүүний хэмжээнд анхаарч ажиллана хэмээн мэдэгджээ.