Санаанд багтамгүй золгүй байдлаар амь үрэгдсэн түүхүүд маш олон бий. Тэгвэл тун саяхан Нигер улсын Лагос хотын нэгэн зочид буудалд Дэви гэх нэртэй, дунд эргэм насны иргэн золгүй байдлаар нас барсан нь олны анхаарлыг татав. Учир нь түүний үхлийн шалтгаантай холбоотой.
Талийгаач найз бүсгүй Ловиттэйгээ мөрий тавин, бэлгийн харилцааны үеэр хэн нь удаан “дур тавихгүй” тэсэхээ үзсэн байна.
~Нигер эр найз бүсгүйнхээ “пянг” даалгүй өөд болжээ~
Үүнийгээ тэд “секс марафон” хэмээн нэрийдэн ялсандаа 50 мянган найра /Нигерийн мөнгөн тэмдэгт/ өгөхөөр болж. Улмаар зочид буудалд тусгай өрөө захиалан, гол ажилдаа оржээ.
Дэви зургаан “тойрог”-ийг амжилттай давсан ч ухаан балартжээ. Улмаар найз бүсгүй нь сандран, түргэн тусламж дуудсан ч хэтэрхий оройтсон байлаа. Цагдаа нар Ловиттээс мэдүүлэг авч “найз бүсгүйнхээ пянг даагаагүй Дэвигийн цогцсыг шинжилгээнд явуулав” хэмээн тус улсыг хэвлэлд мэдээлсэн байна.