Германы эрдэмтэн, физикч Альберт Эйнштейнийн “хэл ээ” гаргасан зураг нь Дэлхий даяар түгсэн байдаг. Энэхүү зураг бүтсэн түүхээс сонирхуулъя.
Энэ нь 1951 оны 3-р сарын 14-нд Альберт Эйнштейн 72 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх үед бүх зүйл болжээ. “Пристон” их сургуулийн доктор Эйделот болон түүний эхнэр физикийн суут хүний төрсөн өдрийг тэмдэглээд гурвуулаа машиндаа суух үед Гэрэл зурагчин Артур Сасс удаан хүлээснийхээ эцэст дөхөж очоод профессороос төрсөн өдрийнхөө гэрэл зургийг авахуулахыг хүсчээ.
Хүсэлтийн хариуд Альберт Эйнштейн зурагчны өөдөөс хэлээ гаргах яг тэр мөчид агуу физикчийн нэрийн хуудас болсон энэ зургийг дарж амжсан байна.
Зурагчин Артур Сассын авсан зургийг хэвлэлийн редакц тухайн үедээ нийтлэх эсэхээ шийдэж чадахгүй явсаар удаан хугацааны дараа хэвлэжээ.
Сонины эхний нүүрэнд хэвлэгдсэн өөрйнхөө хэлээ гаргасан төрхийг харсан Эйнштейнд гэрэл зураг нь маш их таалагдсан ба тэр даруй ердийн хэмжээгээр хайчилж, найзууддаа ил захидал болгон илгээсэн байна.