Хүн бүр амны хөндийн эрүүл мэнд тэр дундаа шүдний асуудалтай байдаг, гэхдээ ихэнх хүнд үүнийг шийдвэрлэх хангалттай мөнгө байдаггүй.

Учир нь амьдралын бололцоо тааруу буюу ядуу иргэд “ШҮД”-ээ янзлуулах талаар огт боддогүй байна. Шүдний эмч Фелипе Росси ядуу иргэдийн нүүрэнд ГАЛ,ЦОГ нэмэх үйл хийжээ.

Ингэхдээ тэрээр Бразилийн алслагдмал тосгон, Кенийн цөл, Мозамбикийн холын тосгонуудаар явж олон хүнд ГАЙХАЛТАЙ инээмсэглэл бэлэглэсэн юм.

Тодруулбал, Росси эмч баг хамт олонтойгоо дэлхийн өнцөг булан бүрт аялж, шүдний эмчид хэзээ ч очиж үзээгүй хүмүүсийн шүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ эмчилдэг байна.

Шүд бол сайхан инээмсэглэлийг бүтээх хамгийн том зэвсэг. Өөртөө итгэх итгэл, амьдрах, бүтээх хүслийг бэлэглэсэн Росси эмчид олон хүн талархаж байна.

  

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу