Аавынхаа нэрээр бус, авьяасаар цойлох Ж.Ариунжаргал

1219

Телевизийн “Voice of Mongolia” шоунд оролцон өөрийгөө олонд таниулж чадсан  Ж.Ариунжаргал арваннэгдүгээр сарын 04-ний өдөр шинэ клипээ цацаад буй.

“Тал нутгийн охин” шинэ дуу нь цацагдаад хоёр хоногийн дотор 100 мянган хүн үзсэн өндөр амжилтыг үзүүлээд байна.

“Тал нутгийн охин” дууны клипийг “Mongal film production” хийж гүйцэтгэсэн бол дууны аяыг Д.Болд, үгийг Quiza бичиж, ятгыг С.Оюунгэрэл, гитарыг н.Мөнх-Оргил, базз гитарыг н.Оюунболд, бөмбөрийг Лемонс хамтлагийн Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо тус тус тоглон, гүйцэтгэжээ.

~Аавынхаа нэрээр бус, авьяасаар цойлох Ж.Ариунжаргал~

 

Ж.Ариунжаргал нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бага охин. “The Voice of Mongolia” шоунд оролцохдоо ч аавынхаа нэр хүндийг ашиглахгүй, өөрийн ур чадвар авьяасаараа өрсөлдөнө хэмээн, шоуны туршид аавынхаа талаар дурдахаас зайлсхийж байсан билээ. Залуу уран бүтээлчдээ өндөр амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу