Элэгний нухаш хэрэглэхийг хориглосон хууль батлагдав

1204
elegnii nuhash
Элэгний нухаш хэрэглэхийг хориглосон хууль батлагдав

Нью-Йорк хотын ресторанууд болон худалдааны дэлгүүрт элэгний нухаш зарахыг хориглох хууль батлагдаад байна. Хүчээр бордож, тэжээсэн галууны элгийг энэ төрлийн нухаш хийхэд хэрэглэдэг нь амьтан хамгаалагчид төдийгүй зарим байгууллагуудын эсэргүүцлийг дагуулаад байсан юм.

Галууны элгээр хийсэн нухашинд дуртай хүмүүсийн эсэргүүцэж байгаа энэхүү хуулийн төсөл 2022 оноос хэрэгжиж эхлэх юм. Нью-Йорк хотын ресторанууд болон хүнсний дэлгүүрүүдэд элэгний нухаш зарахыг хориглосон хуулийн төслийн асуудлаар тус хотын зөвлөл лхавга гарагт санал хураалт явуулж дэмжсэн байна. Нью-Йорк хотын захирагч Билл Де Блазио хуулийн төсөлд гарын үсэг зурна гэдгээ Си Эн Эн-д өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Энэхүү хуулийн төсөл галууны элэгний нухашаар зогсохгүй, ер нь хүчээр бордон, тэжээсэн амьтадын бүтээгдэхүүн орсон хоол хүнсийг хориглож байгаа юм.

Гурван жилийн дараагаас мөрдөгдөх энэ хуулийг зөрчсөн тохиолдол бүрт 2000 ам.долларын торгуулийг ногдуулах юм. Ер нь галууны элгээр хийсэн нухашыг хориглох талаарх маргаан Америкийн бусад, хот мужуудад ч гэсэн удаан хугацаанд өрнөж байсан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу