Энни Хэтэуэй Холливудын “Алдрын гудамж”-д нэрээ мөнхөллөө

930
Anne Hathaway-2019
Энни Хэтэуэй Холливудын “Алдрын гудамж”-д нэрээ мөнхөллөө

Холливудын алдрын гудамжинд олон алдартай жүжигчдийн “ОД” байдаг билээ. Тэгвэл энэ гудамд дахин нэг ОД нэмэгдлээ. Жүжигчин Энни Хэтэуэй Холливудын “Алдрын гудамж”-наа өөрийн нэрийн одтой болжээ.

36 настай жүжигчин бүсгүй нэрийн одоо нээх ёслолын үеэр шүтэн бишрэгчид, хуран цугласан хүмүүст хандан талархлын үг хэлэх үеэрээ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, ихэд баяр хөөртэй байгаагаа илэрхийлжээ.

Энни Хэтэуэйд баяр хүргэхээр түүний нөхөр Адам Шульман болон бусад хамтрагчид нь, шүтэн бишрэгчид нь цугларсан байна.

Холливудын “Алдрын гудамж”-наа нэрийн одоо нээх ёслол дээр Энни Хэтэуэй “Valentinо”-ийн намар өвлийн улирлын загварын үзүүлбэрт багтсан цэцгэн хээ бүхий ягаан даашинз өмс ч ирсэн байна.

 

 

 

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу