Мэргэжлийн тулаанч рингэн дээрээ амьсгал хураажээ

861
Silver king
Мэргэжлийн тулаанч рингэн дээрээ амьсгал хураажээ

Лондон хотын Кэмден-Таунд болж байсан тулааны рестлер тэмцээний рингэн дээр Мексикийн тулаанч “Silver king” хочит Сесар Гонзалес Баррон амьсгал хураажээ.

Тэрээр 51 настай ч энэ тулааны төрлөөр тасралтгүй хичээллэж байсан билээ. Тулааны акробат буюу шоу тулааны үзүүлбэрийн үеэр өрсөлдөгчийн цохилтод оногдоод эргэж босоогүй байна.

Тэрээр эх нутагтаа, Мексикт ихэд алдартай нэгэн байжээ. Тэрээр 2005 онд Холливудын “Nacho Libre” буюу “Суперначо” кинонд Америкийн жүжигчин Жек Блэкийн хамтаар тоглон, хорон муу санаат Рамзесын дүрийг бүтээж алдаршсан юм.

Сесар Барроны найз нар нь түүний гэнэтийн үхэлд харамс ч байгаагаа илэрхийлсэн ч түүнийг өөрийн хүссэнээр, тулааны талбарт, рингэн дээр амьсгал хураалаа хэмээж байна.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу