Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Тиймдээ ч “Дэлхийн технологийн төв” гэгддэг Япон улсад суралцах, ажиллаж амьдрах хүсэлтэй гадаад иргэдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.

2008 онд Япон улсын Засгийн газар 2020 онд гадаадаас тус улсад суралцагдын тоог 300 мянгад хүргэж, нэмэгдүүлэх зорилтыг тавьж байсан юм. 2019 оны байдлаар тус улсад 139 мянган гадаад оюутан суралцаж байгаа юм байна.

Харин Монгол улсаас Японд улсад одоогийн байдлаар 2517 оюутан сурч байгаа гэсэн судалгаа байна.

Япон, Монгол улсын харилцааны хүрээнд 1974 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн дагуу 1976 онд Монгол улсаас анхны тэтгэлэгт оюутныг Япон улсруу явуулсан бөгөөд 2019 он хүртэл нийт 1,533 залуус тус хөтөлбөрөөр суралцсан байна.

Тэгвэл 2020 оны Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан байна.

Энэ жил Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн Багшийн мэргэжил дээшлүүлэх курс гэсэн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байна.

  1. Япон хэл, Япон соёл судлаач оюутан

Япон хэл, Япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан хөтөлбөр болно. 2020 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд Япон хэл, Япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах бөгөөд уг хугацааг сунгах боломжгүй аж. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдох юм байна.

  1. ЕБС-ийн Багшийн мэргэжил дээшлүүлэх курс

ЕБС-ийн үндсэн багш нарт зориулсан Япон улсын их, дээд сургуульд “Сургуулийн боловсрол”-той холбоотой судалгаа хийх хөтөлбөр болно.

2020 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл Япон талаас хуваарилсан их дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах ба тогтсон хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдох юм байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 27-нaac 29-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Японы төв дээр болох бөгөөд Япон улсын элчин сайдын яамны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу