Хорон, хошин үгтэй хоёр

1140
Baabar-batzaya
Хорон, хошин үгтэй хоёр

Монголын ард түмний нүдэн дээр өсөөд өтлөж байгаа хүн бол хошин урлагийн жүжигчин Б.Батзаяа.“Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” зэрэг кинонд тоглож хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай нэгэн. Урлагт амьдралаа зориулж байгаа авьяаслаг жүжигчин маань анх арван зургаахан насандаа шүүмж бичиж байжээ.

Бүр бичих бичихдээ нэрт зохиолч Э.Оюун, С.Удвал нарын жүжгүүдэд шүүмж бичиж явсан догь толгой. Харин шүүмж нь сонинд гарсаны дараа “нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг юм” хэмээн сүрхий шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Тэгсэн хэдий ч гандан бууралгүй зохиолч С.Эрдэнийн “Амьдралын тойрог” роман болон өөр хэд хэдэн бүтээлд дахин шүүмж бичсэн байна.

Түүний шүүмж бичих авьяас нь удмынх бололтой. Түүний хамаатан тодруулбал нэрт нийтлэлч Б.Баабар Б.Батзаяа хоёр ах дүүсийн хүүхдүүд аж. Баабар, Батзаяа хоёр багадаа хамт тоглож өссөн гэнэ. Өдгөө тэд хоёулаа олны танил хүмүүс болсноос гадна зан ааш, нуруу туруу, гэдэс гүзээ гээд төстэй зүйл олонтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу