Монгол хүний хэрэглэдэг хүнсний зүйлийн нэр төрөл олширч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, хоол хийх, хоолоор үйлчлэх технологи нь урлаг болоод байна.

ОРЦ :

-Сонгино 1ш
-Сармис 4 хумс
-Тахианы цээж мах 170гр
-Чинжүү 100гр /улаан, ногоон, шар/
-Чанасан лууван 60гр
-Алим 1ш
-Усан үзэм 100гр
-Гадил 1ш
-Агшаасан будаа /өөрсдийн идэх хэмжээгээр/
-Гүнжид үр
-Бууцай 2 чимх
-Давс , нунтаг хар перец 3гр
-Ургамлын тос 140гр

СОУС БЭЛТГЭХ:


-Солонгос цуу 80гр /киккомон/
-Sweet chili 150гр
-Tomato 80гр /кетчуп/
Соусаа бэлтгэхдээ дээрхи хэмжээгээр, бэлдэцүүдээ хольж сайтар хутгана. Соус нь тухайн хоолны онцлог амтыг тодотгож амтыг онцлог болгох тустай.

ХИЙХ АРГА:

Бэлдсэн сонгино сармисаа хэрчиж бэлтгэнэ. Үүний дараа тахианы цээж махыг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчих юм. Тахианы цээж мах сонгож авсан нь учиртай. Цээж мах нь чаналт, шаралт гэх мэт тахианы бусад хэсгийн махтай харьцуулахад хатуулаг ихтэй, нягт сайтай учир хоолны амт, өнгө үзэмжинд нөлөөлөх үүднээсээ хамгийн тохиромжтой хэмээн үздэг юм.

Sharsan-tahia
Ази маягаар амталж шарсан тахиа

Үүний дараа бэлтгэсэн чинжүүгээ мөн адил шоо дөрвөлжин маягаар хэрчих юм. Урьдчилж чанасан улаан луувангаа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Ингэж шоо дөрвөлжин маягаар бэлдэцүүдээ нэгэн жигд хэрчих нь хоолны хэлбэр, өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх тал бий.Үүний дараагаар мөн адил бэлдсэн алимаа сармис хэлбэртэй хэрчих юм. Ингээд бэлдсэн зүйлсээ хэрчих ажил дуусч байна.

Sharsan-tahia
Ази маягаар амталж шарсан тахиа

Хоолоо хийхийн өмнө халуун зуух дээрээ хайруулын тавганд тос, давс, сонгино, сармисаа хийж хэсэг шараад тахианы цээж махаа дараагаар нь хийж хамтад нь 2-3 минут орчим шарна. Аяндаа мах нь шаргалтаад хагас болох юм.

Чинжүүгээ хийх бөгөөд, хэрчсэн ногоонуудаа хийх бүртээ ургамлын тосоо бага багаар нэмж хийнэ. Алимаа нэмж хийгээд бага зэрэг шарж өгөх хэрэгтэй ингэхэд алим нь хагас жигнэгдэх юм. Үүний дараагаар бэлдсэн соусаа өөрсдийн хэрэглэх хэмжээндээ тохируулаад бага хийх, эсвэл бүгдийг нь хийсэн ч болох юм.

Ингээд 5минут орчим буцалгаарай. Буцалгасны дараагаар чанасан улаан лууван болон алимаа хийнэ ингэхдээ галаа бага зэрэг багасгах нь чухал. Бэлэн жимс болох гадил, усан үзмээ нэмж хийгээд өөрийн мэдрэмжээрээ хэсэг хугацаанд жигнэх юм. Ингээд “Ази маягаар амталж шарсан жимстэй тахианы мах” бэлэн боллоо.

Та сайхан хооллоорой

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу