Роп Поп урлагийнхан “Хос зүрхэнд” хандивын гараа сунгах аяныг эхлүүлсэн билээ. Тодруулбал, Хөгжмийн зохиолч, Продюсер Б.Чинбатад туслах түүний эмчилгээний зардалд нэн шаардлагатай мөнгөн тусламжийг үзүүлэх зорилготой юм. Үүнтэй холбогдуулан Поп Дива С.Сэрчмаа өөрийн бяцхан түүхээс хуваалцлаа.

Тэрээр “Сарнай бид хоёр 1989 оноос хамтдаа 30 жилийг туулан урлаг дунд зовлон жаргалаа хуваалцаж яваа ангийн андууд. Чинбааг бол Сарнай найзын минь найз залуу төгөлдөр хуураар бол уйлуулдаг залуу түүнчлэн Камертоны Ганаа, Эбагийн анги гэж мэднэ. Сургуулийн ахаа мэдээд байгаа юм аа.

1997 онд манай ангийн “Охид” хамтлаг АНУ элчин сайдын яамнаас зохион байгуулсан Англи дуу дуулаачдын уралдаанд 4 жаахан охин орж Тэргүүн байр эзэлж хэмжээлшгүй их урам зориг авч билээ. Тэр үед бид нартай нэгэн продакшин хамтарч ажилладаг байлаа. Хамгийн анхны өндөр өсгийт өө талбайн хажуу талын европ гутлын дэлгүүрээс 100 мянган төгрөгөөр үед авч байсан. Одоо бодоход их үнэтэй авч байж.

~Хос зүрх бяцхан зүрхүүдтэйгээ байх учиртай…~

Уралдаанд орсон Тэргүүн байр авсан охидууд продюсертой болох талаар ярилцаад Чинба маань бидний хамтлагт орж ирж билээ. Их даруухан үг дуу цөөнтэй буржгар урт үстэй, их ганган, үнэртэй ус хангинаад, гараараа дүүрэн мөнгөн бөгжтэй, агуу Никитон хамтлагийн даралтат хөгжимчин залуу орж ирлээ. Яг дундаа ороод хамтдаа байсан чинь аймар алиа шооч бидэнтэй адилхан хүн болохыг нь мэдсэн юм. Инээдтэй юм ярихаар нь би инээд муутайг ч хэлэх үү татаад унана. Чинба бол бидэнд хамт олон гэж юу вэ, хамтаараа лаг /хамтлаг/ байх гэж юу вэ, гэдгийг сайн ойлгуулж мэдрүүлж өгсөн. Сонгодог урлагийн сургуулийн охид Рок Попын ертөнцийг мэдрүүлж өгсөн гэж ойлгож болно. Би их зүйлийг сурсан гэдгээ нуухгүй.

Баярлаж явдаг гэдгээ ч дахин дахин хэлмээр байдаг. Одоо бид ээж, аав ирээдүйд ихийг бүтээх бяцхан үрсийнхээ төлөө Монголын орчин үеийн урлагийн төлөө сонсогчдынхоо төлөө амьдарч явна. Энэ сайхан гэр бүл Монголын ард түмэнд хэрэгтэйг 1000 1000 үзэгч сонсогчид нь батлан хэлэх байхаа. 2020 оны 02.01, 02.02 нд “Улаанбаатар палас”-д Чинбадаа зориулах тоглолтод та бүгдийгээ урьж байна. Хос зүрх бяцхан зүрхүүдтэйгээ байх учиртай” хэмээн бичжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу