Бэлэг өгөх эрчүүдийг МОНИТО, эмэгтэйчүүдийг МОНИТА гэж нэрлэдэг

3526
monito-beleg
Бэлэг өгөх эрчүүдийг монито, эмэгтэйчүүдийг МОНИТА хэмээн нэрлэдэг

Шинэ жилийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ өдрүүдэд “монита” гэх нууцлаг тоглоомыг зохиохгүй өнгөрөх газар ховор.

АНУ, Их Британид “Secret Santa” буюу “Нууцлагдмал Санта”, Канад, Австралид “Kris Kringle” гэгддэг энэхүү тоглоомыг бид “монита” хэмээн нэрийддэг ажээ.

Харин энэхүү нэршил Филиппинээс гаралтай бөгөөд Филиппинд бэлэг өгөх эрэгтэйчүүдийг монито, эмэгтэйчүүдийг монита хэмээн нэрлэдэг юм байна.

Зул сар, шинэ жилийн баярын үеэр бусадтайгаа бэлэг солилцож, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэсэн нэг л зорилготой энэ тоглоомыг хэзээ, хаана зохиосон нь тодорхойгүй байдаг ажээ.

Харин Филиппинчүүд өөрийн монитагаа ил болгон задлахдаа дуу дуулдаг уламжлалтай гэнэ шүү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу