Судалгаанд жирийн хүн жилдээ дөрвөн ном уншиж амждаг гэнэ. Хэдий чинээ уншина, ихийг олж мэднэ, тэр хэрээр таны мэдлэг, туршлага нэмэгдэж байдаг. Тэгвэл хүмүүс яагаад олон ном уншиж амждаггүй юм бэ? Дараах долоон аргыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. 

Аль эсвэл орой унтахынхаа өмнө ном уншиж сур!

Олон ном унших өөр нэг үр дүнтэй арга гэвэл орой оронд орохоосоо өмнө 15-30 минутыг ном уншихад зарцуулж сурах хэрэгтэй. Ухаалаг утас, төхөөрөмжүүдээ өөрөөсөө холдуулж, унтахаасаа 30 минутын өмнө номоо уншаарай. Таны нойрны чанарыг дээшлүүлэхийн сацуу та хувь хүний хөгжлөө цэнэглэж, орондоо сэтгэл ханамжтай орох нь гарцаагүй. Хэрэв та өдөрт л 15 минут ном уншаад байвал ойролцоогоор жилд 18-23 ном уншиж чадна гэдгээ мэдэх үү?

Унших цагаа зөв тооцоолж хуваарилах

Хэрэв та төлөвлөж, тодорхой хуваарь гаргахгүй бол хэзээ ч хийж чадахгүй. Тусгайлан хуваарь гаргахгүй байснаар та хааяа нэг тохиолдлоор удаан унших, дахиж номоо сөхөхгүй байх нь түгээмэл. Харин та аль болох олон ном уншихыг хүсч байвал өөрийн хуанлид заавал ном унших цагийн хуваарийг тогтмолоор оруулж өг! Та ном унших тогтмол цагийн хуваарь гаргаснаар таны чухал салшгүй хэсэг болно. Эрүүл мэндийн судалгаа хийдэг Британий сэтгүүлийн баталснаар аливааг цагийн хуваарь гаргаж гүйцэтгэдэг хүмүүсийн үйлдэл нь амжилттай болох магадлал 34 хувиас шууд 90 хувь болж нэмэгддэг байна. Тэр ч үүднээс та долоо хоног бүрийн сүүлчээр 15 минут өөртөө зарцуулж, ирэх долоо хоногийнхоо уншлагын хуваарийг гаргаж бай.

Уншлагыг өглөөний дадал зуршил болго

Өглөө босоод хийдэг зүйлүүдийнхээ жагсаалтад ном уншихыг заавал оруулж өгөөрэй. Өглөө бүр та 15-30 минутыг ном уншихад зарцуулаад байвал та тухайн өдрийг маш эрч хүчтэй, цэнэглэгдсэн, бүтээмжтэй байдлаар өнгөрүүлнэ. Өглөө эрт та ном уншаад амжчихвал үдээс хойш, орой ном унших цаг завгүй байх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг асуудалтай нүүр тулгарахгүй. Өдөржин ажилласны дараа гэртээ ирээд хувийн амьдрал, гэр бүл, яриа хөөрөө гээд та ном уншиж амжихгүй байх магадлал өндөр шүү. Таны цагийг үрдэг сошиал сайтуудаар хэсэх, Netflix үзэх зэргээс татгалзаж, тэрхүү 20 минутыг ном уншихдаа зарцуулбал таны хувь хүний хөгжилд ихээхэн хувь нэмэртэй.

Гадуур явж байхдаа Аудио ном сонсож бай

Та бизнес болон хувь хүний хөгжлийн ном унших дуртай юу? Ажлын ачааллаас шалтгаалаад ном уншиж амжихгүй л яваад байна уу? Тэгвэл та ажил руугаа явах замд, усанд орж байхдаа, хэн нэгнийг хүлээх зуураа, 4 цагийн нислэгт сууж байхдаа, аль эсвэл гэрээ цэвэрлэж байхдаа гар утсаараа аудио ном сонсох аргыг зөвлөе! Audible зэрэг аппликейшныг ашигласнаар, өөрийн алдсан боломжит цагийг үр дүнтэй, бүтээмжит цаг хугацаа болгон хувиргана гэсэн үг.

Номоо цааш тавих, зарим хэсгийг алгасах зэргээс бүү ай

Хэрэв таны уншиж буй ном өгөөж багатай, уншваргүй, үнэ цэнэ маруухан санагдвал тэрхүү номыг уншихаа хойш тавихдаа бүү эргэлз. Ингэснээр өөр үр дүнтэй, илүү өгөөжтэй ном уншиж цагаа зөв зүйтэй өнгөрөөх боломж бүрдэнэ. Таны амьдралд илүү ойрхон, хэрэгжүүлж болох зүйлүүдтэй номыг уншсан нь дээр. Шулуухан хэлэхэд зарим зохиолчид тийм ч чухал биш мэдээлэл, хэсгүүдээр хуудас дүүргэлт хийсэн байх нь бий. Тийм хуудаснуудыг алгасаж уншихдаа санаа зовох хэрэггүй.

Blinkist аппликейшн татаж авахаа мартав аа

Та Blinkist аппликейшны тусламжтайгаар ердөө 15 минутын дотор 3000 гаруй бизнес болон хувь хүний хөгжлийн талаар номуудын үнэ цэнэтэй санаануудыг багцлан мэдэх боломжтой. Ингэснээр та илүү ихийг уншиж, цагийг үр бүтээмжтэй өнгөрүүлж чадна. Фейсбүүк дээр хүмүүсийн оруулсан мэдээллийг дээш доош нь гүйлгэж өнгөрөөх 15 минутыг Blinkist-д зарцуулснаар таны цаг хугацааны бүтээмж үлэмж дээшлэн.

Үргэлж биедээ ном авч явж бай

Тэрбумтан хөрөнгө оруулагч Жон Темплтон үргэлж биедээ унших материал авч явдаг байснаараа ихээхэн алдартай. Тэр өөрийнхөө амжилтыг дээрх зуршилтайгаа шууд холбон тайлбарладаг. Тийм ч учраас би хаашаа ч явсан биедээ ном авч явахыг хичээдэг. Та хэн нэгнийг хэдэн минут хүлээх зуураа сошиал медиа ухалгүй, харин тэр цаг заваа авч яваа номоо уншихдаа зарцуулбал хавьгүй үр дүнтэй.

Танд амжилт хүсье!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу