Таагүй дурсамж шингэсэн “ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ”-ээс татгалз!

861
unet-edlel-hudaldan-awahdaa-anhaarah-zuils-01
Таагүй дурсамж шингэсэн "ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ"-ээс татгалз!

     Хүний сэтгэл санаанаас хамаарч олон зүйл шалтгаалдаг. Эмэгтэйчүүд өөртөө ямар нэг гоёл чимэглэл худалдан авахдаа хэд хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай байдаг.

Үнэт эдлэл буюу алт нь өөртөө сайн муу энергийг ихээхэн шингээдэг. Иймээс эмэгтэй та үнэт эдлэл худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж

Хулгайлагдсан гоёл чимэглэлээс татгалз

Олон зууны өмнөөс хэрэв хэн нэгний гоёл чимэглэл хулгайд алдагдвал, тухайн зүйлийн эзэн нь харааж, бүх муу муухай энергийг эд зүйлдээ шингээж явуулдаг хэмээн үзсээр иржээ. Тийм ч учраас хулгайлагдсан эд зүйл нь шинэ эзэндээ гай зовлон дуудаж, үргэлж асуудал дагуулдаг аж. Иймд та аль болох хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байх нь чухал билээ.

Таагүй дурсамж шингэсэн гоёл чимэглэлээс татгалз

Хэрэв хуучин эзнийх нь таагүй дурсамж шингэсэн бөгжийг хэн нэгэнд бэлэглэвэл, яг ижилхэн зүйл тухайн хүнд тохиолддог. Хамгийн ойрын жишээ бол ээж нь охиндоо өөрийн ээмэг бөгжийг өвлүүлэн үлдээх нь буруу юм. Хэрэв сайн сайхан амьдралтай, аз жаргалтай байсан бол өөр хэрэг ч гэлээ, гэр бүл салалт, зовлон зүдгүүр дунд өссөн хүүхэд ээжийнхээ гоёл чимэглэлийг зүүж болохгүй. Эс бөгөөс түүх давтагдана хэмээн цээрлэдэг.

Хуучин эдлэлийн дэлгүүрээс авсан гоёл чимэглэлээс татгалз

Хуучин эдлэлийн дэлгүүрт явж байтал алмазан шигтгээтэй, гоёмсог бөгж зах зээлийн үнээс 10 дахин хямд худалдаалж байвал та яах байсан бэ? Ялангуяа эрдэнийн чулуутай алт мөнгөн эдлэлүүд нь хуучин эзнийхээ сөрөг энергийг шингээсэн байдаг тул, танд гай зовлон тохиолдох болно. Тиймээс үнэ багатай зүйлд татагдах хэрэггүй юм.

Олсон гоёл чимэглэлээс татгалз

Ихэнх гоёл чимэглэлийг санамсаргүй байдлаар хаях бус, хэргээр золигт гарган хаясан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн гоёл чимэглэлийн зүйлд гэрийн сөрөг бүхнийг шингээж, муу муухай зүйлсийн хамт гэрээсээ холдуулж хаядагтай холбоотой. Тиймээс танд аз таарлаа хэмээн баярлалгүй, олсон эд зүйлийг авахгүй байсан нь дээр юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу