О.Оюунцэцэг “эссэ бичлэг”-ийн уралдаан зарлав

1872
Сео О.Оюунцэцэг "эссэ бичлэг"-ийн уралдаан зарлав

Австрали улсын Сидней хотод төвтэй “Oogii edu”-н хамт олон ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийнхан буюу 16-18 насны сурагчдын дунд “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэх зорилготой тус уралдааны ялагчид Австрали улсад нэг жилийн хугацаанд үнэгүй сурах тэтгэлэг олгоно.

Мөн “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирсэн материалыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Олон улсын сэтгүүлч, “RackCorp”-н пи ар захирал, Oogii брэнд болон “Oogii edu”-н үүсгэн байгуулагч, CEO О.Оюунцэцэг Улаанбаатар хотын төв номын сангийн захирал, МУИС-ийн багш, соёл судлаач Д.Индра, Олон улсын сэтгүүлч Л.Ариун-Учрал, Гадаад харилцааны мэргэжилтэн, бизнес эрхлэгч Б.Ариунболд нар шүүх аж.

Эрхэм уншигч та бүхэнд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу