Хэт авиан оношилгооны VII сургалт болон “Mindray” компанийн 2-р хэлэлцүүлэг болж байна

1024

Монгол улсад хэт авиан оношлогооны алба үүсэж хөгжсөний 34 жил болж байна. Энэ хугацааг 1985 онд УКТ эмнэлгийн цөмийн онош зүйн тасгийн дэргэд хэт авиан оношлогооны үзлэгийн кабинет анх үйл ажиллагаа эхлүүлснээс тооцож байгаа билээ. Анхны эмчээр профессор С.Сонин ажиллаж эхэлсэн. Анхны эхо аппарат 1983 онд ДЭМБ-ын шугамаар МУ-д орж ирсэн. Эхний 1-2 жилийг шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын хугацаа гэж үзсэн. Мөн С.Сонин, П.Долгор багш нар өөрсдөө бие дааж суралцах шаардлага гарсан. Энэ үед цөсний хүүхдийн чулуу, бэтгийн уйланхайг анх С.Сонин багш оношилж байлаа. 1987 онд анхны хэт авиан мэргэжил олгох 3 сарын сургалтыг С.Сонин багш зохион байгуулж 11 эмч хамрагдсан.

1990 онд анхны хэт авиан оношилгооны тасаг УКТЭ-т байгуулагдаж, анхны тасгийн эрхлэгчээр С.Сонин багш ажиллажээ.

1990 онд 2 дахь мэргэжил олгох сургалт явагдаж 26 эмч хамрагдсан байна. Энэ үеэс До.Энхбаяр эмч сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож эхэлсэн. 1997онд АНУ-ын Томас Жефферсоны Их сургуулийн хэт авиан сургалт судалгааны хүрээлэнгийн Монгол дахь 31-р салбар төв байгуулагдсан. 1997.12.20нд Монголын хэт авиан оношлогооны нийгэмлэг үүсгэн байгуулагдаж ерөнхийлөгчөөр С.Сонин багш 20 жил тасралтгүй ажилласан. 2008,2010 онуудад ХАО-ны ОУ-ын сургалтуудыг зохион байгуулсан. 2013 онд Дэлхийн хэт авиан оношлогооны нийгэмлэгүүдийн холбооны Монголын сургалтын төв нээлтээ хийж анхны сургалтаа явуулсан. Энэ удаа г дахь сургалтаа Судасны хэт авиа, хэвлий, эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо сэдвээр П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Мед импекс, Mindray компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Shinjyuku компанитай хамтран зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаа 3 өдөр болох бөгөөд энэ сарын 25,26,27 ны өдрүүдэд болно. 2019.07.27 ны өдөр 2 дахь Mindray forum зохион байгуулагдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу