Утасны цэнхэр гэрэл арьсны ХАВДАР үүсгэдэг…

1616
gar-utas-buruu-hereglee-eruul-mend
Утасны ЦЭНХЭР гэрэл арьсны ХАВДАР үүсгэдэг...

    Орчин цагт эрүүл амьдралын хэв маягын хэвшил болгож, эрүүл мэнддээ анхаарч буй нь сайшаалтай. Эрүүл хэв маягт чухам юу юу багтдаг бол. Мэдээж зөв хооллолт, дасгал хөдөлгөөн үүн дээр нэмэгдээд ЗӨВ зуршил багтах юм. 

Бид бүгдээрээ л ухаалаг утас болон таблетууд нойр сэргээж, мэдрэлд нөлөөлж, нүдэнд маш их ачаалал өгдөгийг мэддэг хэдий ч технологит донтох нь таны арьсыг гэмтээдэг гэдгийг мэдэхгүй байх шүү. 

ЦЭНХЭР ГЭРЭЛ та үүний талаар мэдэх үү…

Цэнхэр гэрэл гэдэг нь ЛЕД дэлгэцтэй телевизор, таблетууд, зөөврийн комутаснпьютер, ухаалаг утас гэх мэт цахилгаан хэрэгслээс ялгарах гэрэл юм. Арьсны мэргэжилтнүүд цэнхэр гэрэл нь арьсанд маш их нөлөөлдөг болохыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Дийлэнх судалгаа нь нарны хэт ягаан туяаны нөлөө ба бид яагаад арьсаа заавал нарнаас хамгаалах ёстой вэ гэх судлагдахуун дээр гол анхаарлаа хандуулсан байна. Ухаалаг утас гэх зүйл бидний амьдралд орж ирээд тийм ч их хугацаа өнгөрөөгүй ба, арьсны мэргэжилтнүүд дөнгөж л нүдэнд харагдах гэрлийн талаар судалж эхэлж байна.

Энэ гэрэл нь сэвх нөсөө толбыг ихэсгэдэг ба мелазма өвчнийг /арьсны өвчин/ улам сэдрээдэг хэмээн эрдэмтэд тогтоосон аж. Түүнчлэн арьсны хавдар үүсэх нөхцөл бүрэлдэж, хөгшрөлтийг түргэсгэдэг.

Мэргэжилтнүүд зөвлөхдөө энэ цэнхэр туяанаас хамгаалахын тулд витамин “Ц” агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байна. 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу