Гар барих соёл зөвхөн мэндчилгээний хэлбэр биш болжээ. Учир нь хэрхэн гар буйгаар нь тухайн хүнийг таних, түүнчлэн тухайн харилцаа цаашаа хэрхэн үргэлжилж, өрнөхийг тодорхойлох хүчтэй аж.

Эндээс харахад зүгээр нэг гар бариад мэндлээд өнгөрч буй үйл явц нь таны байр суурь, харизм, зан характер, эсрэг талдаа хандаж буй хандлагыг тань илэрхийлдэг гэдгийг анхаарна биз. Та хэрхэн гар барьдаг вэ?

Хөлдүү барилт

Энэ нь дуртай дургүй гар барьж буй мэт сэтгэгдлийг төрүүлэхээс гадна эсрэг талын хүнээ болон тухайн харилцааг үл ойшоосон байдлыг илэрхийлэх бөгөөд тэрээр хэрэгтэй үед бусдын биш харин өөрийн ашиг сонирхлыг дээгүүрт тавих хүн юм.

Сонгодог барилт

Өөртөө итгэлтэй, мөн ижил түвшний хүмүүс ингэж гар барилцдаг бөгөөд харилцан бие биенийхээ гарыг атгах бөгөөд тохойн хэсгээр бага зэрэг сэгсрэх үйлдэл үзүүлнэ. Гар барих үедээ харилцан бие биенийхээ нүдрүү ширтэх. Энэ нь харилцан хүндэтгэл, найрсаг занг илтгэнэ.

Чанга атгалт

Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа үе болгоныг шажигнатал, уулзсан хүнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгүй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхирах шинжийг илэрхийлдэг.

Давхар атгалт

Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хүн бүртэй ингэж мэндэлж болохгүй. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хүндээ мэдэрдэг хүн өөрийн болговол зохилтой.

Магадгүй үүнийг та мэддэггүйгээс ээ болоод гар барилтаасаа шалтгаалан бизнесийн болон бусад харилцаандаа өөрийн талаар буруу ойлголтыг илгээгээд байдаг юм биш биз? 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу