Монголын хөл бөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжих үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм. Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.

Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцсан бөгөөд “FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байлаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу