Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол юм

3258

Хүний уг мөн чанар нь сайн хүн байдаг. Хүн хорвоод мэндлэхдээ ямар ч гэм зэм үйлдээгүй цэвэр ариун төрдөг. Цагаан цайлган хүүхэд шиг сэтгэлтэй гэж ярьдаг шүү дээ. Юу ч бичигдээгүй цав цагаахан цаасан дээр бичилт үүсэж эхэлдэг.
Тэр бичиг нь гэгээлэг байх уу? Хар бараан байх уу гэдэг нь өсөж төрсөн орчин, нийгэм, эргэн тойрны хүмүүс нь чухал нөлөөг үзүүлдэг. Мэдээж хүүхдийн нүдний тусгал бол гэр бүл , ээж аав нь байдаг.
Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг гэж ярьдаг. Анхны зөв хүн байхын төлөвшлийг гэрийн хүмүүжлээс олж авдаг ба хүмүүжлийн дээд зэрэглэлийн боловсрол болдог.

Сайн зүйл гэж юу вэ?
Муу зүйл гэж юу вэ? гэдгийг орчин тойрноосоо мэдэж ялгаж салгаж ухаардаг.
Хүн хэлэхээс нааш мэддэггүй гэж эмээ өвөө нар маань хэлж болохгүй , буруу зөв гэдгийг л ялгаж салж заадаг.
Хүнээс юм авахдаа зүүн гараар авч болохгүй, 2 гараар аваарай. Хүний урд тавьсан идээнээс шүүрч авч болохгүй, томчуудын ярианд оролцож болохгүй. Амттанг ганцаараа биш олуулаа хувааж ид гээд л олон зүйлийг гэрийн хүмүүжлээс бид сурч төлөвшдөг.

Сайн хүн болж ирээд сайн хүмүүсийн нөлөөгөөр сайн хүн болох нь л зөв хүний шинж юм. Хүмүүжил нь төлөвшиж , юмыг ухаарч ойлгож эргэцүүлж ном судар уншиж байж хувь хүний философи нь сайн зүг рүү чиглэж төлөвшдөг.
Хүнийг танихын тулд юу ярихыг нь биш өсөж төрсөн гэр бүл рүү нь өнгийж хар гэдэг үг нь үнэний ортой юм. Хэн ч үгийг цээжилж хэнч ухаантай үг ярьж чадна гэхдээ хүний хүмүүжил нь цаанаасаа харагддаг.
Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол

Сайн муу хүн гэж огт байхгүй сайн зүйл, муу зүйл хийдэг хүн гэж байдаг. Хамгийн айх ёстой хүн бол муу зүйл хийчихээд гэмшихгүй, санаа зовохгүй буруу зүйл хийсэнээр үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг үл мэдэн бусдыг гомдоож, хохироож байдаг хүмүүс хамгийн аюултай . Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу