“Оюутолгой” компани 310 сая төгрөг хандивлалаа

1101

Титэмт вирусын халдвар манай урд хөрш БНХАУ-д анхлан дэгдэж, БНСУ, Япон, Итали, Иранд голомтлон тархсаар байна. Халдвар манай улсад (ялангуяа Өмнөговь, Дундговь аймгуудад) гарах эрсдэл өндөр байгааг ДЭМБ анхааруулсан. Иймд ЭМЯ, Улсын онцгой комисс, ОБЕГ-т иргэд, ААН-үүд хандив өргөсөөр байна.

“Оюутолгой” компани нийт 310 сая төгрөг хандивлажээ. Тус компанийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст 200 сая, Ханбогд сумын Онцгой комисст 10 сая, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын санаачилсан, “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аянд нэгдэн, дахин 100 сая төгрөг хандивлажээ.

Мөн “Эрдэнэс Монгол” компани, Уул уурхайн эрхзүйн сан, АМГТГ, “Шивээ-Овоо” ХК, “ЭТТ майнинг”-ийн хамт олон “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аяны хүрээнд нэг өдрийн цалингаа хандивласан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу