ГХЯ. Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авлаа

366
Japan-elchin-said
ГХЯ. Японоос Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин,

Элчин зөвлөх Хаяаши Шиничиро Япон Улсын Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажиллаж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилласныг цохон тэмдэглэж талархал илэрхийлэв. Чингэхдээ “ардчилсан тогтолцоонд шилжих үеэс эхлэн манай улсад ажиллаж өнөөгийн Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэгэн торгон зангилаа нь та болсон” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу