Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ

1243
tsergiin-burtgel
Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдлээ

Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.

~Нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилнэ~

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. Иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа хэмээн мэдээллээ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу