Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

679
gamshgaas-hamgaalah-baitsaagch
Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “УХБ-19” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын алба хаагчид тэр дундаа гамшгаас хамгаалах улсын байцаагчдыг сургаж дадлагажуулах, чадавхжуулах зорилтын хүрээнд дээрх сургалт зохион байгууллагддаг юм.

Сургалтад төв, орон нутгийн 57 гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хамрагдаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу