Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

867
pos-mashin
Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

Иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх сургалтыг НҮНТ-ийн Дүнжингарав салбар дахь Татварын байцаагчдад явууллаа.

Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураалтыг НҮНТ-ийн Дүнжингарав дахь салбарын татварын байцаагчид тун удахгүй ПОС машин ашиглан авч эхлэх аж.

Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс https://smartcar.mn/ цахим хуудсанд хандаж, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу