ЗГ: Монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар өссөн байна

687
juulchid
Монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар өссөн байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 47,8 хувийн явцтай хэрэгжиж байна гэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2016 онтой харьцуулахад 1,5 хувиар өсч, мах махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2020 оны зорилтот түвшинд хүрчээ.

Худалдаа, аялал жуулчлалын салбарын хувьд монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгдсэн. Ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд 27,146 ажлын байр шинээр бий болгон, улсын хэмжээний 250,000 ядуу өрхөөс 48,376-г хүнсний эрхийн бичигт хамруулсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу