Зочин буудлын “Wi-Fi” сүлжээг хаахаас өөр арга байсангүй

433

Английн “Саутхемптон”-ы ахлах дасгалжуулагч Ральф Хазенхюттль тоглолтын өмнөх шөнө зочид буудалд багаараа байрлах үеэр “Wi-Fi” сүлжээг хаах болжээ.

Учир нь багийнхан нь видео тоглоом тоглоод бэлтгэлд дутуу нойртой очих болсон байна. Үүнээс үүдэн анхаарал нь сарниж өөрсдийгөө бүрэн дайчилж чадахгүйд хүрч байжээ.

Тоглогчид шөнийн 3,4 цагийн үед ч шуугилдан байгааг дасгалжуулагч сонсоод очтол видео тоглоом тоглож байжээ. Тэрээр видео тоглоом гэдэг хар тамхи, согтууруулах ундаа шиг донтуулдаг эд гэдгийг сануулжээ.

Тэрээр одоо очиж байрласан зочид буудал бүрийн Wi-Fi сүлжээг шөнөдөө салгуулдаг болсон байна.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу