Ирэх бямба гараг авто машингүй өдөр

2185

2019 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт автомашингүй өдөр байна.

Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд  автомашингүй бүс болдог.

Мөн марафон олон улсын гүйлт болдог уламжлалтай. “Улаанбаатар Марафон-2019” Олон улсын гүйлт 2019 оны 5 дугаар сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл явагдах юм байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас  автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэл өгөх аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу