Монголын Рагбигийн шигшээ амжилтаа ахиулж, дөрөвдүгээр байрт шалгарав

766
mongoliin-shigshee
Монголын Рагбигийн шигшээ амжилтаа ахиулж, дөрөвдүгээр байрт шалгарав

Рагбигийн “Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 10-11-нд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчид Узбекистаныг 19:0, Индонезийн багийг 19:12-оор хожиж, хэсгээсээ нэгээр гарсан. Ийн шигшээ дөрөвт багтсан боловч Малайзын шигшээд хожигдож, дөрөвдүгээр байрт орсон байна.

Монголын рагбигийн шигшээ багийн хувьд 2010, 2011 онд зохион байгуулагдаж байсан Азийн спортын их наадам, Шанхайн рагби 7 цувралд оролцож, гараагаа эхлүүлж байсан түүхтэй.

Тэгвэл найман жилийн дараа Ази тивийн Рагби 7 Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чансаагаа ахиулж, хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч, шагналт дөрөвдүгээр байр эзэллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу