“Чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлсэн

1415
bujig-degleech-suhbaatar
Зууны манлахй бүжиг дэглээч С.Сүхбаатар

Зууны манлахй бүжиг дэглээч Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар хэмээх эрхмийн Үндэсний бүжигт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монголын ард түмэн мэдэх биз ээ.

Тэрээр нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ, “Намайг бүжигчин гэдэг мэргэжил эзэмшээд театрт очиход анх заасан хүн нь Сэвжид багш. Гэтэл тэр хүн миний аав. Надад бүжиг гэдгийг мэдрүүлсэн хүн. “Чиний аав биш, би бүжиг дэглээч Сэвжид” гэж хэлээд намайг хүмүүжүүлсэн. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд ирэнгүүт. Түүний хатдын бүжиг, цамын дэгээс хийсэн нэг хэсэг бий. Хаад, бөөгийнхөө тухай, Монголын уламжлалт тэнгэр шүтээнийхээ тухай хийх их хувь тавилан аавд минь байгаагүй. Хатад, цамын бүжгийн тухай хийгээд одооны бидний хэлдгээр матуулсан, зэмлүүлсэн, арга хэмжээ авахуулж байсан. Тэр үеийн уран бүтээлчид бүгд. Улс төр гэдэг нэрийн дор төрийг атгаж байгаа намын зарчмаас түрүүлж явсан учир тухайн үеийн урлаг бүтээгч нар түүнийг зохицуулах гэж яаж зовж байсныг би мэднэ. Тавь тавин хувиар бий болгохын тулд уран бүтээлээ хийж байсан ул мөр өнөөдөр тодорхой үлдсэн. Түүний дараа миний үе бүжигчнээр эхэлсэн. Гэхдээ яг тэдний үед би уран бүтээлийнхээ сэтгэхүйн ажлыг хийж эхэлсэн. Эзэн Чингис хааны тухай олон хаадын дундаас бодож, тунгааж хийсэн. Монголчууд бөөгийн шашинтай шүү дээ гэж өвгөчүүдийн хэлсэн сургаал бодогдож, бөөгийн тухай бүжгийг өөр нэр өгч, уран бүтээлээ хийж, зэмлэл шийтгэлийг амссан боловч тэд баталсан. Миний их хаад, хатдын тухай хийсэн олон бүтээл бий. Дараа нь наргүйгээр эх дэлхий тогтнохгүй юм аа гэдгийг харуулан “Уяхан замба тивийн наран” дууг сонсож, надад нэгэн том бүтээл хийх сэдэв орж ирж бид уран бүтээл хийж чадсан юм” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу