Орон нутагт дотуур байрны үйл ажиллагааг сэргээв

1098
dotuur-bair
Орон нутагт дотуур байрны үйл ажиллагааг сэргээв

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулсан тул энэ сарын 29-ны өдрөөс эхлэн сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сэргээжээ.

Өмнөх шалгалтаар тус сургуулийн удирдлагуудад ундны усны аюулгүй байдлыг хангуулах, гүний худагтай болгох, хүүхдүүдийг гар угаах, усанд орох нөхцөл боломжоор хангах болон гал тогооны цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн аж.

Гүний худгийн усыг химийн болон нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу