Ази тивийн аварга шалгаруулах диф футзалын тэмцээн нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаад Тайландын Бангкок хотноо /2019:02:15-24/-ний хооронд болохоор тов нь гарлаа.
Тус тэмцээнд Монгол улсаас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид эрэгтэй төрөлд нь хүч сорихоор эх орноосоо мордлоо.
Монгол Улсаас анх удаагаа оролцож байгаа ч чамлахааргүй амжилттай ирнэ гэдэгт итгэлтэй байгаа ба Японы шигшээ баг хамгийн хүчирхэг байгаа талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбооны дарга Ж.Энхбаяр дурдлаа.
Сонсголын бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэн, эргээд амжилт үзүүлэх боломжтой гэдгийг батлан, амжилтын алтан буухиаг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
А.Чингэстэй