Улаан чөтгөрүүдийг 2:0-ийн харьцаатай буулган авлаа

442
ulaanchotgoruud
Улаан чөтгөрүүдийг 2:0-ийн харьцаатай буулган авлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд хоёрдугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө болсон билээ.

Английн “Улаан чөтгөрүүд” хочит “Манчестер Юнайтед” клуб Францын “ПСЖ” клубыг талбай дээрээ хүлээн авч тоглосон боловч хожигдол амсжээ.

Тоглолтын эхний үед хоёр багийн харилцан довтолгоонд гоол ороогүй өндөрлөв.

Харин хоёрдугаар үеийн 53 дахь минутад “ПСЖ” клубийн хамгаалагч Кимпембе Де Мариагийн булангаас өгсөн дамжуулалтыг газар буулгалгүй, зүүн хөлийн дотор хэсгээр хаалга руу өшиглөн гоолын салхийг хагалжээ.

Үүний дараа тоглолтын 61 дэх минутад Де Мариагийн хөндлөн дамжуулалтыг Мбаппе хоёр хамгаалагчийн дундаас хурдаараа сугаран гарснаар тооны харьцааг холдууллаа.

Тоглолтын төгсгөлд “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Пол Погба хоёр дахь шар хуудсаа авснаар дараагийн тоглолтыг өнжих болсон юм.

Хоёр багийн хариу тоглолт Францын багийн талбай дээр ирэх гуравдгуаар сарын 7-ны өдөр болох юм.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу