Сонсголын бэрхшээлтэй тамирчид Бангкокыг зорилоо

880
temtseen-2019
Сонсголын бэрхшээлтэй тамирчид Бангкокыг зорилоо

Ази тивийн аварга шалгаруулах диф футзалын тэмцээн нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаад Тайландын Бангкок хотноо /2019:02:15-24/-ний хооронд болохоор тов нь гарлаа.

Тус тэмцээнд Монгол улсаас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид эрэгтэй төрөлд нь хүч сорихоор эх орноосоо мордлоо.

Ази тивийн аварга шалгаруулах диф футзалын тэмцээн 2019

Монгол Улсаас анх удаагаа оролцож байгаа ч чамлахааргүй амжилттай ирнэ гэдэгт итгэлтэй байгаа ба Японы шигшээ баг хамгийн хүчирхэг байгаа талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбооны дарга Ж.Энхбаяр дурдлаа.

Сонсголын бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэн, эргээд амжилт үзүүлэх боломжтой гэдгийг батлан, амжилтын алтан буухиаг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу