Албаны шилдэг “нохой” шалгарлаа

1377
albanii-shildeg-nohoi-2019
Албаны шилдэг "нохой" шалгарлаа

Г.Нэргүй сангаас төрийн тусгай байгууллагуудын дунд зохион байгуулсан “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын эрэлч ноход түрүүлж, аваргын цомыг хүртсэн юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны тасгийн дарга, ахмад Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч, хоёр эрэлч нохойтойгоор оролцсон байна.

“Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ЦЕГ, ГЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Төмөр зам Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 12 нохойн хөтөч, 12 албаны нохойтой оролцож, аваргуудаа шалгаруулсан юм. Онцгой байдлын байгууллагын эрэлч ноход ийнхүү тэмцээнийг аваргалсан бол хоёрдугаар байрт Гаалийн ерөнхий газар, гуравдугаар байрт Цагдаагийн байгууллага шалгарчээ.

~Албаны шилдэг “нохой” шалгарлаа~

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу