ХӨВСГӨЛ: Олон хүний амь насыг авран хамгаалсан аврагч Х.Мөнхбат 3 өрөө байраар шагнуулав

985
ontsgoi-baidal
Олон хүний амь насыг авран хамгаалсан аврагч Х.Мөнхбат 3 өрөө байраар шагнуулав

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Эгэл аврагчдад ард түмэн хайртай байдаг. Тэр хэрээр аймаг орон нутгийн удирдлагууд аврагчдын ажил үйлсийг цаг ямагт дэмжин ажиллаж байдаг. Үүний илрэл нь Хөвсгөл аймгийн удирдлагууд аврагч, ахмад Х.Мөнхбат, түүний гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж залуу гэр бүлд бодит хөрөнгө оруулалт хийсэн үйл явдал боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу