АНХААР: Арвайхээр сумд үер бууж, зам эвдэрчээ

518
arwaiheer-zam
Арвайхээр сумд үер бууж, зам эвдэрчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2020.07.02/ усархаг бороо орж, үер буужээ.

Үүний улмаас улсын чанартай авто зам буюу Арвайхээрээс зүүн тийш 9-10 км замын далан усанд идэгдэж, авто замын зорчих хэсгээр явах боломжгүй болсон байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу