Энэ жил наадмын талбайд хуушуур хийх худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй!

711
Naadam-2020
Энэ жил наадмын талбайд хуушуур хийх худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй!

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19”-аас сэргийлэх хүрээнд баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.

~Энэ жил наадмын талбайд хуушуур хийх худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй!~

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ыг баталсан юм.

Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.

Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу