АНХААР: Зам тээврийн ослоор 8 хүн нас баржээ

1060
zam-teewriin-osol
Зам тээврийн ослоор 8 хүн нас баржээ

Дөрөвдүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд зам тээврийн ослоор 23 хүн гэмтэж, 8 хүн амь насаа алдсан байна. Нас барсан иргэдийн нэг нь бага насны хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт айлын тоот хашаан дотор Ц жолоочтой “Toyota Prius-20” маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

~Зам тээврийн ослоор 8 хүн нас баржээ~

-Мөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 15 минутын орчимд Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны асфальтан замд “Honda insight” маркийн О жолоочтой автомашин онхолдож, 48 настай, эрэгтэй Б гэмтэж, 43 настай эрэгтэй М-ын амь насыг хохироосон байна. Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд драгераар 2,59 хувьтай гарсан байна.

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр улсын дугааргүй DT10 /E/ маркийн тракторын жолооч 24 настай, эрэгтэй Д нь трактор, хашааны засвар хавчуулагдаж амь нас хохирсон,

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу