Монгол Улсын заан цолтнууд нэгдэж УОК-т хандив өргөлөө

1278
Ulsiin-zaan-tsoltnuud
Монгол Улсын заан цолтнууд нэгдэж УОК-т хандив өргөлөө

Улсын Онцгой комисст өнөөдөр /2020-05-01/ Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө.

Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандивыг гардуулан өглөө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу