Аравдугаар сарын нэгнээс нам даралтын зуухнууд ТҮҮХИЙ НҮҮРС түлэхгүй

501
amarsaikhan
Аравдугаар сарын нэгнээс нам даралтын зуухнууд ТҮҮХИЙ НҮҮРС түлэхгүй

Улаанбаатар хотын Захирагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө /2020-03-30/

Улаанбаатар хотын утааг арилгахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байна. Сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үргэлжлэх хугацаа дөрөвдүгээр сарын 01-ээр дуусгавар болж байгаа юм. Ингэлээ гээд бид сайжруулсан түлшний түгээлт,  угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 210 мянган ширхэг угаарын хийг мэдрэгчийг худалдан авч, иргэддээ нийлүүлэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл өрхүүд угаарын хийн мэдрэгчтэй болно. Үүнээс гадна, айл өрх, иргэдийн өөрсдийн үүрэг, хариуцлага бий. Хотын зүгээс хийх ёстой ажлаа хийж, ажиллаж ирсэн. Одоо иргэдээс ихээхэн шалтгаална. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүр хавар, намар хийнэ” хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар шүүлтүүр хэрэглэж түүхий нүүрс түлж буй 3500 гаруй 64-10кВт-ын зуух нийслэлд байдаг аж. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох аж.

Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу