Фитнесс, саун, амралтын газруудын хөл хориог сунгалаа

913
amarsaikhan-hotiin-darga
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Дэлхийн улс орнуудад “Covid-19” эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ. Тухайлбал, олон нийт цугладаг фитнес, спорт заал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгана. Учир нь цаг агаар дулаарч байгаа тул коронавирусийн халдвар тархах магадлал өндөр байна гэж үзээд хөл хориог ийнхүү сунгаж байна.

Харин ууланд гарах, агаарт гарах асуудлыг нээлттэй болгож өгнө. Тэгэхдээ иргэд бөөнөөрөө цугларахгүй, гэр бүлийн хүрээнд гарах ёстой. Хүүхэд багачуудыг хэт их гэрт нь байлгах, хорих, гадаа гарч болохгүй гэдэг асуудлыг хатуу барих нь зохимжтой биш байна гэж харж байгаа. Тиймээс хүүхдээ агаарлуулж, гаргахдаа аюулгүй байдлыг нь хангаж харгалзах том хүнтэй гарах хэрэгтэй. Гол ус гэсэж байгаа учир гол дээр машинаар явах, алхахгүй байхыг анхааруулж байна. Ингэж явахдаа ариун цэвэр, орчны бохирдол үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарах ёстой.

0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гэрээс ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох ажил дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ” гэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу