Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто зам тавигдлаа

2185
arwaiheer-hatuu-huchilttai-zam-01
Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай зам тавигдлаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна. Үүнээс 12.6 км нь гэр хорооллыг холбосон авто зам юм.

Ард иргэдийн цаг завыг хэмнэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоосжилт, бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдол бүхий авто замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ны өдөр боллоо.

Замын ажлыг “Өндөр сант” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд удахгүй Дэлгэрэх гол дээгүүр 15 метр төмөр бетон гүүр, 400 метр авто замыг ажил хийгдэнэ гэдгийг хэлж байв.

  • ТИС-ийн хойд уулзварыг 4 дүгээр сургуулийн шинэ замын төгсгөлтэй холбох 840 м
    Гандангийн замаас баруун тийш “Дэлгэрэх” голоор хөндлөн гарч “Буга согоот”-ын өндөрлөгийн авто замтай холбох 1.761 км
  • Гандангийн замаас зүүн тийш тэсэлгээний замтай холбох 410м
    Хүүхдийн паркийн хойно 143м
  • 8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 6 дугаар багийн шинэ замын уулзвартай холбох 412м
  • “ЭНБ” шатахуун түгээх станцын урдуур зүүн тийш гарч Рэнчинпэлжээгийн гудамжтай холбох 299м
  • 8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 52 айлын орон сууцны байр хүртэл холбох 370м
    Тэсэлгээний урд талын замын зүүн уулзварыг 6 дугаар багийн шинэ замын төгсгөлтэй холбох 2.266км
  • 10 дугаар багийн хуучин асфальтан замын төгсгөлийг нисэхийн зүүн талын замын төгсгөлтэй холбох 596м
  • 2, 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох 269м
    10 дугаар багийн хуучин асфальтан замыг 10 дугаар багийн замын төгсгөлтэй холбох тойрог 2.387км
  • Арвайхээр сумын 2 ба 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох авто замын засвар шинэчлэл 630м
  • Хаан банкны урд уулзвараас “Онги” төв хүртэлх 325м нийт
  • ТИС-ийн уулзвараас урагш дэлгэрэх голын баруун эргээр явах 739м авто зам
    Ренчинпэлжээгийн гудамжны автозамыг ТИС-ийн зүүн талын уулзвартай холбох 268м
    4 дүгээр сургуулийн баруун талын уулзварыг А0301 дугаартай авто замтай холбох
  • 1.717км замын тус тус тавиад байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу