Ашиглагдахгүй барилгуудыг засварлаж, ахмадуудад соёл амралтын төв байгуулна

849
nalaih-duureg-ahmadiin-suwilal-01
Ашиглагдахгүй барилгуудыг засварлаж, ахмадуудад соёл амралтын төв байгуулна

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээр тойрч зарим хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг шалгалаа. Энэ онд Налайх дүүргийн зарим хороодод ахмадын Соёл амралтын төв баригдана.

~Ашиглагдахгүй барилгуудыг засварлаж, ахмадуудад соёл амралтын төв байгуулна~

3 дугаар хорооны Замчингийн хэсэгт байрлах ашиглагдахгүй байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байшин, мөн хорооны байрны хажууд байрлах хуучин хорооны ашиглагдахгүй байрыг засварлан Ахмадын төв байгуулахаар төлөвлөсөн.

Үүний зэрэгцээ тус хороонд нийтийн халуун усны байр барихаар төлөвлөж байна.
Эдгээр ажлуудыг шуурхай эхлүүлэхэд анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар холбогдох хүмүүст анхаарууллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу