Евро стандартын хөдөлгөөнт хээрийн эмнэлэг дэлгэх сургуулилт хийлээ

1063
heeriin-emneleg
Евро стандартын хөдөлгөөнт хээрийн эмнэлэг дэлгэх сургуулилт хийлээ

Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл нь Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн.

Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай.

~Евро стандартын хөдөлгөөнт хээрийн эмнэлэг дэлгэх сургуулилт хийлээ~

Эрэмбэлэн ангилалт, дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм.

Энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн тус хээрийн эмнэлгийг дэлгэх сургуулийг хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу