Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэд “ЦАХИМ”-д бүртгүүлнэ

1504
toriin-alban-haagchiin-shalgalt-2019
Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэд "ЦАХИМ"-д бүртгүүлнэ

Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Бүртгэлийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлжээ.

Харин шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах бөгөөд нийт гурван шалгалт авна. Эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч монгол хэл, монгол бичиг болон логик сэтгэлгээг үнэлэх шалгалтыг өгөх юм.

Шалгалтад тэнцсэн шалгуулагч гурав хүртэлх жилийн хугацаанд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ. Тэгвэл энэ жилийн хувьд төрийн албан хаагчийн шалгалт өгөхөөр бүртгүүлж байгаа иргэд хувийн мэдээллээ буруу оруулах зөрчил их гарч байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу