Баянхонгор аймагт гал түймэр унтраах, аврах анги байгууллаа

527
galiin-angi
Баянхонгор аймагт гал түймэр унтраах, аврах анги байгууллаа

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан. Аймаг, орон нутгаас шинэ гал түймэр, аврах анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алба хаагчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан богино хугацаанд засварлаж, ангийн барилга, 15 айлын орон сууцын хамт ашиглалтад оруулаад байгааг ОБЕГ-ын дарга сайшаан, хамт олонд баяр хүргэсэн юм.

Бууцагаан сум 4000 өрхтэй. Энэ хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажилласан байна. Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зохилдог байна. Өнгөрсөн долдугаар сард төөрч алга болсон Франц улсын хоёр, Герман улсын таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олжээ.

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 5 суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу