Гал унтраах үйл ажиллагаанд зориулсан стандарт, журмууд батлагдлаа

1191
gal-untraah
Гал унтраах үйл ажиллагаанд зориулсан стандарт, журмууд батлагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар “Обьектын гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас.

Ерөнхий шаардлага”CS 11-0439:2020, “Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас.Ерөнхий шаардлага” CS 11-0440:2020, “Гал түймрээс хамгаалах хүн нэг бүрийн хэрэгсэл. Ерөнхий шаардлага” CS 11-0441:2020 байгууллагын стандартууд батлагдлаа.

~Гал унтраах үйл ажиллагаанд зориулсан стандарт, журмууд батлагдлаа~

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх журам”, А/99 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам” тус тус батлагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу